Saturday, October 1, 2011

300 спартууд бидэнд хамаатай юу

Өнөөдөр манай Вэб хөгжүүлэгчидийн фэйсбүүк бүлгэм 300 гишүүнтэй болж өргөн хүрээг хамарч чадлаа. Үүнийг манай гишүүн Жуужаагийн хүү Жаажаа 300 members 300 spartans гэдэг үгээр илэрхийлэв. Гайхалтай зүйрлэл. Бид Спартын тэрхүү 300 сайн эрс шиг гавъя байгуулж чадах ч юм билүү.
Грекүүд их сонин улсууд байжээ. Зарим нэг талаараа манай монголчуудтай туйлын төстэй. Эртний грект нэгдсэн төр гэж байхгүй, дан хот улсууд байсан бөгөөд гайгүй сайхан гаднаас халдах дайсангүй болов уу үгүй юу хоорондоо алалдаад ирдэг байж. Сайн ч нүдэлцэнэдээ. Эх орны маань эрс санагдах шиг. Тултал нь ухаж чадах юм бол одоо грект болж байгаа эдийн засгийн дампуурал ч гэсэн манайхтай туйлын төстэй ч юм шиг. Бид газрын баялаг сайтай тулдаа л гайгүй байгаа болов уу. Энэ тал дээр өөрсдөө тунгаана биз.
Хамгийн сонин нь гадны ямар нэгэн дайсан гарч ирэв үү үгүй юу шууд л дайнаа зогсоож хамтран гадны этгээдийн эсрэг тэмцэнэ. Гайхалтай гэр бүл. Аавыг нь алсан, эгчийг нь боолчилсон саяханы дайсантайгаа мөр зэрэгцэн нийтийн дайсантай тулалдана. Бид харин тэгэж чаддаг уу гэдэг нь бодох зүйл нь.
Тухайн үеийн голлох хоёр хот Афин, Спарт хоёрын байсан. Гадны дайсантай, байхгүй бол дотороо үргэлж дайтаж байдаг тул цэргүүдийг үнэхээр сайн бэлтгэнэ. Бүүр бага байхаас нь эцэг эхээс нь салгаж жинхэнэ дайчин болгохоор бэлтгэдэг нь үнэхээр гайхалтай. Ярьж буй түүхэнд хоорондоо дайсагнагч үндэс нэгт Афин, Спарт хоёр бусад хоттой хамтран Персийн түрэмгийлэгч Ксеркс хааны эсрэг тулалдсан бөгөөд Спартын хаан Лионидоор удирдуулсан 300 цэрэг олон зуун мянган цэргийн өөдөөс байлдан тогтоон барьж байсан билээ. Хожим энэ дайны эцсийн тулаан Марафон гэдэг газар болж Грекчүүд өөрсдөөс нь хэд дахин илүү олон цэргийг бут цохин ялалт байгуулан эх орноо хамгаалсан.
Бидний түүхэнд харин яадаг байсан бэ. Хотгойдын Амарсанаа Чингийн хаантай хүч хавсран урдны сайн найз Зүүн гарын хаан Даваачын эсрэг тэмцэж Монголын Чингийн төрд захирагдаагүй байсан сүүлчийн хэсэг баруун монголыг авч өгсөн юм. Хэдийгээр сүүлд бослого гаргасан ч нэгэнт оройтсон байв. Тэрнээс өмнөхөн анхдугаар гэгээн Занабазар тэргүүтэй халхчууд Ойрд монголын Галдан бошгитод дагаар орсоноос Манжид дагаар орсон нь дээр гэж үзэн урагш хандсан юм. Энэ мэт монголчууд дайсан этгээдтэйгээ нийлж биесээ дарж байсан нь үнэхээр харамсмаар.
Харин бидний энэ үед шийвэр гаргах эгзэгтэй цаг иржээ. Уул уурхайн баялгаас үүдэн асар их мөнгө эргэлдэхээр боллоо. Мөнгөний цунамид урсаж алга болох уу, амьд үлдэж өндөр ууланд гарах уу гэдэг зөвхөн бидний зөв сонголтоос хамаарна. Хүн усгүй амьдарч чадахгүй, гэвч усыг 10 литр уувал живж үхдэг гэх юм байна лээ. Тэрэн шиг энэ мөнгийг буруу шингээвэл бид үхэх болно. 
Энэ эгзэгтэй үед бид муудалцсаар. Хэн хэнийхээ дээр гарах гэсэн хэрүүл тэмцэл хүчтэй өрнөсөөр байна. Харин эцсийн бүлэгт бид Грекчүүд шиг нэгдэж чадах уу, зөв шийдвэр гаргаж чадах болов уу. Би чадна гэж найдаж байна. Бидний хувь тавилан уруудах учиргүй.

3 comments:

  1. Сайхан бичжээ..хэ хэ

    ReplyDelete
  2. sonirholtoi bichsen bna daa... Gevch ta 300 odoogoor yamarshuu durmeer ajillaj bna ve? idevhitei bgaa gedegt itgej bna

    ReplyDelete
  3. hm. mongoliin neg owog l enenees iluu ih yum hiine dee. kkkk. mongolooroo baharha. bas hoichdoo baharhuulahaar um hiitsgeeyee.

    ReplyDelete