Monday, October 10, 2011

Ардын намынхан алхаж үзэв


Дарга нарын амьдрал бол шорон. Тэд нар цэвэр агаар амьсгалах туйлын хэцүү. Өглөө үр хүүхдээ ч хаана байгааг нь олохгүй том байшинд сэрж, үүдэнд ирж зогссон урт цувааны голын хар машинд баргийн хаалгаар чихэлдэхээр том залуучуудаар сугадуулж суугаад ажилдаа явна. Гэр бүлийн аз жаргал гэж бараг үгүй, өдөр шөнөгүй мөнгө бодсон эцгээсээ өөдөсхөн хүүхдүүд нь жаахан эмээдэг болно. Машины шил ч сайн юм харагдахгүй харанхуй.  Ажлын цагийг зээлж, гуйж олсон хэдэн төгрөгийг жагсаал цуглаан хийсэн чанга гаруудад хуваарилах гээд ширээний цаанаас босох завгүй. Тоон дунд төөрсөн толгойгоо тольдож нэг харвал өөрийгөө ч танихгүй байж мэднэ. Ганц Худагаас дутахгүй өндөр хашаагаар хүрээлүүлж, гандан хийдээс дутахгүй өглөгийн ажил хийдэг тэд өөрийн хүүхдээ бус өрөөлийн оюутан хүүхдүүдийг тэжээх үүрэгтэй.

Энэхүү бурангуй байдлыг энэ цагийн МАН-ын удирдлагууд халж хотын гудамжаар алхаж үзэн, хол ойрын сонин хачинтай танилцлаа. Эдгээр шинэчлэгчид хэн байв. Батболд, Хүрэлсүх, Содбаатар. Өнөө цагийн ид мандаж яваа нам төрийн удирдагчид. Хүнээр араасаа удирдуулдаг гэгдэх #1 байхад #1-тай нэгийгээ үзэлцсэн сайн гар байна. Төрийн ажил цалин багатай гээд намын ажилаа сонгосон нөгөөх бас дагалдлаа. Тэд аргагүй эх орны чухал хөвгүүд учраас бусад шиг гэрээс гараад шууд алхахыг хүссэнгүй сэтгүүлчдийг урин, зурагчдыг дагууллаа. 



Энэ үеэр тэдгээр эрхэмүүдийн сэтгэгдээс хуваалцлаа.
Батболд (МУ-ын ерөнхий сайд): Монголын ард түмэн эрт цагаас эхлэн алхах дуртай ард түмэн байсан. Ажлын шаардлагаар л морь унадаг байсан болохоос ер нь бол алхах дуртай юм шүү. Би ч багын алхахыг эрүүл мэндэд болон оюун ухаанд хэрэгтэй зүйл гэж бодож явдаг байсан юмаа. Өнөөдөр хотынхоо гудамжаар алхлаа. Ямарч сайхан болсон юм. Шинэ шинэ бүтээн байгуулалт их явагдаж байна. Өнөөдөр явж үзээд энэ тоосгон барилга гэдэг орчин үеийн шинэ технологи, их сонирхолтой эд байна гэж дүгнэлээ. Миний хардаг, амьдардаг шилэн барилгуудаас их өвөрмөц юм. Энийг бид дэмжиж хөгжүүлэх ёстой юм шиг санагдлаа.

Хүрэлсүх(МАН-ын ЕНБДарга): За тиймээ. Бидний нийгмийн ардчилсан үзэл баримтлалд бол хамтдаа алхаж явбал хол явна гэж сургадаг. Уламжлалаар ч тэгдэг. Бушуу туулай борвиндоо баастай гэж үг байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үг байна. Туулай ямар амьтан билээ, үхэр ямар амьтан билээ. Эндээс ер нь алхаад явбал үхэр тэргийг, цаашилбал туулайг ч гүйцнэ гэсэн логик гарах юмаа. Хотынхоо гудамжаар явж ард иргэдийн амьдралтай танилцлаа. Бүгд л одоогийн МАН нь хуучин МАХН юм шүү, одоогийн МАХН нь шинэ нам юм шүү. Энийг сайн ард иргэдэд ойлгуулаарай гэж ярьцгааж байна.

Содбаатар(МАН-ын НБДарга): Хотынхоо аж амьдралтай танилцаад сайхан байнаа. Монгол улс хөгжиж байгаагийн нэг илрэл нь машин зам түгжирдэг болсон байна. Сая биднийг явж байхад хажууд машинууд түгжирчинсэн зогсож байсныг харсан уу. Би анх удаагаа л харж байна. Бас намайг МХГ-ын дарга байхад буруу баригдсан учраас ашиглалтанд оруулахыг хориглосон байсан өндөр байшинг буулгаад дахин бариад ашиглалтанд орох гэж байгаа юм байна. Энэ чинь монголын технологийн дэмшил ямар хэмжээнд хүрснийг илтгэж байна гэж бодож байна.

5 comments:

  1. hehe neeree hiij bgaa zuilee ih l chuhal zuil hiichlee humuust taalagdaj bgaa gej boddog boltoim bilee :P

    ReplyDelete
  2. Сая биднийг явж байхад хажууд машинууд түгжирчихсэн зогсож байсныг харсан уу. Би анх удаагаа л харж байна.

    би амьдралаас тасархай л даа гээд хэлчихгүй дээ... сая өөрийг нь ирэхэд зам хаагаад ингээд түгжрэл үүссэн гээд хэлчих хүн хажууд нь байсангүй ээ

    гүүр байшинг хөгжил гэж боддог гүрний сайд... хм

    гэсэн бодлууд төрлөө...

    би: би гудмаар алхаж яваад надаас өөр хүн инээмсэглэхгүй байхыг ажлаа... энэ хүмүүс яачихаав дээ
    багш: үгүй g84 чи амьдрал ямар хүнд байгааг харахгүй байна уу

    ReplyDelete
  3. G84 тэгэхдээ энэ хошигнол гэдгийг анхаараарай

    ReplyDelete
  4. You are making we r proud! Keep up the great work! Thanks for inspiring us.
    i99bet

    ReplyDelete
  5. ศัลยกรรมตาสองชั้น
    • 1.กรีดหนังตา เป็นแนวทางที่รู้จักดีกันดีกับกระบวนการทำตาสองชั้น หรือจะเรียกว่าวิธีมาตาฐานก็ว่าได้ ด้วยเหตุว่ามีผู้ที่ทำตาสองชั้นด้วยแนวทางนี้มีมากที่สุดเป็นอันดับหนึ่งเลยเดียว
    • 2.การเจาะรูหรือบางที่เรียกแนวทางการเย็บจุด เป็นการไม่ต้องกรีดหนังตาแม้กระนั้นกลายเป็นการเจาะรูเล็กๆที่กลีบตาห่างกัน 3-4 จุด สามารถเอานำไขมันส่วนเกินออกได้ แล้วกระทำการเย็บเงื่อนไหมไปตามแนวเส้นที่ได้กำหนดไว้กับกล้ามเนื้อตา จะมีผลให้กำเนิดเป็นตาสองชั้นขึ้น คุณลักษณะเด่นก็คือไม่กระตุ้นแล้วส่งผลให้มีการเกิดรอยแผลเป็น แล้วก็มีการบวมช้ำเพียงนิดหน่อย
    • 3.การเลเซอร์ คือการใช้เลเซอร์คลื่น plasma ยิงไปที่หนังตาทำให้มีหนังตา 2 ชั้นขึ้นมาอย่างสบาย ถึงจะเจ็บจี๊ดแทบจะร้องไห้ แต่ว่าข้อดีก็คือทิ้งแผลเอาไว้น้อยมาก ใช้เวลาพักฟื้นน้อยมาก ดำเนินชีวิตธรรมดาได้เกือบจะในทันที

    มาเด้
    มาเด้ หน้าใส
    ฉีดมาเด้ ที่ไหนดี

    ReplyDelete