Showing posts with label төр. Show all posts
Showing posts with label төр. Show all posts

Sunday, September 18, 2011

Засгийн газрын хамгийн том бүтээл

Манай монголын засгийн газар юмыг дампууруулахдаа маш сайн. Бизнесийн хөгжлийг дэмжих жилийг дампууруулсан. Жил нь дууслаа гэж сандрахдаа сүүлийн хэдэн өдөр хурал зохион байгуулж хэвлэл мэдээллээр рекламдаад өнгөрч билээ. Сонгуулийн хуулийг бас дампууруулаад явж байгаа. Өөр бусад олон зүйл дампуурсан. 
Гэхдээ нэг л зүйлийг сайн хийж байна. Амьдралын идэвхгүй, бусдаас тусламжыг гуйх биш шаарддаг, баялаг бүтээгч биш баялаг хуваан идэгч болохыг эрхэмлэгч хойч ирээдүйг маань мянга мянгаар нь үйлдвэрлэж байна. Тэд зарим нь өөрсдийгөө Монгол оюутан залуусын сайн дурын нэгдэл гэж нэрлээд Тэтгэлэгтэй Хариуцлагатай Оюутан гэдэг хөтөлбөр хүртэл гаргасан байна лээ. Тэгэхдээ л ирээдүй нь тодорхой шимэгч хорхой. Тэгэхдээ энэ тэдний буруу бишээ. Манай засгийн газар, төрийн удирдлагуудын маань буруу.
Манай аав, ээж хоёр 1980аад онд оюутан байжээ. Социалист нийгмийн ид цэцэглэлтийн үед шүү. Бараг л куммунизм уруу шилжих гэж байсан үе. Тэр үед тэгэхдээ оюутнууд автобусандаа мөнгөө төлдөг байсан. Хуушуур үнэгүй иддэг байгаагүй. Дээр нь намайг цэцэрлэгт явуулахдаа хоолны мөнгө гэж сар бүр төлдөг байсан. Болоод л байсан. Сургуулийн хүүхдүүдэд татвар төлөгчдийн мөнгөөр үдийн хоол өгдөггүй байж. Сураад л байсан. Одоо болохоо больчихож. Ингэж бусад нэгнийгээ дээрэмдэх боломж олгохгүй бол тэд нэгдээд талбай дээр жагсдаг болсон байна. Энэхүү бүхэл бүтэн үеийг манай засгийн газар бүтээж байна. Маш сайн бүтээж байна.
Ер нь яагаад оюутнууд унааныхаа мөнгийг надаар төлүүлэх ёстой юм бэ. Бас амралтаараа ээж аавдаа эрхлэхээр явахдаа бас надаар зардалаа гаргуулна. Төлбөр их байна гэж боловсролын бизнес эрхлэгчидийг дарамтална. Сайн пиво хямд байдаггүй гэдгийг маш сайн мэдэх хэрнээ, хямд үнээр сайн боловсрол яаж олж авна гэж бодсон юм бол. Саяхан ШУТИС-ын салбар сургуулиудын хэд хэдэн вэб сайт дээр шалдан бөгс нийтлэгджээ. Учир нь төлбөр их байгааг эсэргүйцэж сургуулийн сайтыг хакердсан гэх. Би ч хакердчихлаа, тэр ч хакердчихлаа гэж хийсэн хууль, ёс бус зүйлээрээ онгирч гайхуулж байгаа монголын инженерүүдийн ирээдүй ямраар төсөөлөгдөж байна. 
Засгийн газрын үйлдвэрлэлийн хүчин чадал туйлын өндөр, маш хурданаар үйлдвэрлэж байна даа дампуурсан ирээдүйг. Чанар ч гэж ярих юм байхгүй сайн.

Wednesday, April 2, 2008

Пиг дүүрэн

Манай сансарын гудамж пиг дүүрэн. Бодвол FOOL"S DAY тэмдэглэж байгаа юм байлгүй. Хар зах дээр хүнтэй зөрөхөөс ч хэцүү байлаа өчигдөр орой харих замд. Өнөөдөр бас л пиг дүүрэн. Ямар нэгэн баяр сэтгээд олчихсон л байх л даа. Маргааш ч адилхан байх байх. Саяхан ОЮУНТАНууд амралтаараа автобусанд үнэгүй зорчих болж, тэрийг нь УЛСаас төлж байхаар боллоо гэсэн БАЯРтай мэдээ сонссон. Манай ОЮУНТАНууд үнэхээр ухаантай, сэргэлэн хүмүүс. Яаж ийж байгаад л хот дотор зорчих мөнгөө бусдаараа төлүүлж дөнгөнө. Бас хөөрхий их ядуу юм шиг байгаа юмаа орой болгон ГУДАМЖ ДҮҮРГЭДЭГ. Голдуу хөдөөний байрын сайхан улаан хацралсан ОЮУНТАНуудаар хотын гудамж орой болгон дүүрэн. Орой гарахад хот, хөдөөнийх нь ямар ч хамаа байхав. Хөөрхий тэд чинь амралтаараа гэртээ харих мөнгөгүй болохоороо бусдаараа төлүүлдэг шүү дээ. ОЮУНТАНууд ухаантай л хүмүүс. Манай ӨНДӨР УУЛАНД АВИРДАГ хэд ч гэсэн ухаантай л хүмүүс. ОЮУНТАНуудын замын зардалыг төлнө гэж хэлээд саналыг нь авч дөнгөнө. Тэр их саналаар зорилгодоо хүрээд мэдээж хэлсэн амандаа хүрнэ. ОЮУНТАНууд харин хотын гудамж дүүргэнэ. Бусад хүмүүс бол ёстой тэнэг. Ажиллаад л байна. Алхаад л байна. Амьдрах гээд л яваад байна. Эцэст нь ОЮУНТАНуудын замын зардлыг нь төлөх юмдаа. Орой болгон хотын гудамж ОЮУНТАНуудаар пиг дүүрэн